УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна

УИХ-ын гишүүн асан, “Ажнай” корпорацын ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Шүүхийн захирамжаар цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлалтын санд Д.Бат-Эрдэнийг бүртгэн хайж байгаа" гэх мэдээллийг өгөв.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг өнгөрсөн наймдугаар сарын 26-наас хойш эрэн сурвалжилж эхэлжээ. Улмаар цагдаагийн байгууллагад хандсанаар цагдаагийн байгууллага энэ сарын 9-ний өдрөөс эхлэн эрэн сурвалжлалтын санд бүртгэн хайж эхэлсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.