Нуруу нугасны төрөлхийн хүнд согогтой хүүхдүүдийг Хонгкогийн “Матилда” эмнэлэгт эмчлүүлнэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Хонгконгийн “Матилда” олон улсын эмнэлгийн захирал Linda Burgone нар энэ сарын 28-ны өдөр хүүхдийн гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд эрүү нүүр болон хүнд хэлбэрийн гэмтлийн шалтгаант бусад төрлийн согогтой хүүхдүүдийг “Матилда” олон улсын эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлэх, мөн энэ чиглэлээр төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг тус эмнэлэгт сургаж чадавхжуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ, сургалт зохион байгуулахаар болжээ.

Түүнчлэн "Матилда" олон улсын эмч мэргэжилтнүүдийг ГССҮТ-д тодорхой хугацаанд урьж ажиллуулах, туршлага солилцох, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны талаар ярилцаж тохирсон байна.

457279350 1053345232839420 2868575395476161855 n

457298094 1053345206172756 5841910486012260174 n

457371416 1053345289506081 4473201987489754218 n

457507533 1053345192839424 3834170073428973960 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.