?LIVE: М.Нарантуяа-Нара: Би буруугаа хүлээн зөвшөөрч байна

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан асуудлаар УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандсан юм. Энэ асуудлаар түүний байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа:

-Дөнгөж сая миний асуудлаар УИХ-ын ёс зүйн дэгийн байнгын хорооны гаргасан ажлын хэсэгтэй уулзаж ярилцлаа. Би давхар ажил эрхлээд давхар орлого олсон явдал байхгүй. Сая яалт ч үгүй хүн чанарын асуудал боллоо. Алдаагаа ухамсарлаж байгаа.

Шинэ гишүүдэд зориулж сургалт орсон тэр сургалтан дээр би өвчтэй байсан учраас оролцож чадаагүй. Дээрээс нь бас өөрийнхөө гарын авлагыг дутуу судалсан байна. Тэрэн дээр бол үнэхээр мэдээгүй байсан болохоор цаашид анхаарна.

Munkhtur Narantuya Nara гээд цэнхэр тэмдэглэгээтэй хаягийг УИХ‑аас ч юм уу хөтлөн явуулаарай гэж нээж өгсөн хаяг биш. 2010 оноос хойш энэ хаягийг хөтлөн явуулж байгаа. Энэ хаягаараа би арилжаа, сурталчилгаа хийхгүй. Гэр бүлийн хүн маань авч явна. Харин ажил, албатай холбоотой мэдээллээ Иргэний Зоригтой Нара хаягаар хөтлөн явуулж байх болно гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.