"Монкон групп" барилгын талбайн хөрсний усаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланкаар шахжээ

"Монкон групп" ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг ГУББГ-аас энэ сарын 18-ны өдөр зогсоож, холболтыг салгасан байна.

Гэвч тус компани наймдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө барилгыг талбайгаасаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланк татан хөрсний усаа шахжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас урд шөнө тухайн байршилд ажиллаж, зөрчлийг зогсоосон бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн шалгана.

66c3f98b1ad23e72dd9a9811

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.