Өвөрхангайд шонхор авлаж явсан Арабууд иргэдээс зугтаж яваад онхолджээ

Өвөрхангай аймагт Арабууд шонхор шувууг олноор барьж байгаа талаар аймгийн иргэд мэдээлэл өгч, удирдлагууд нь ч тайлбар өгсөн юм.

Гадаадын иргэд шонхор шувууг олноор авлахдаа тагтааг их хэмжээгээр өгөөш болгон ашиглаж, ан амьтан, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна хэмээн нутгийн иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй юм.

Өвөрхангай аймгийн иргэдийн зүгээс өнөөдөр тэдгээр Арабуудтай уулзахаар очих үед, тэд зугтсаны улмаас Арабуудын сууж явсан автомашин осолдсон байна.  Гадаад нэг иргэний биеийн байдал муу байгаа аж.

Мөн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт Арабууд иргэдээс зугтсаны улмаас автомашинтайгаа жалга руу орж, автомашинаа эвдэлсэн тохиолдол гарчээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.