Б.Хулан дэлхийн аваргыг цэвэр яллаа

Парис 2024 зуны спортын наадмын чөлөөт бөхийн төрөл өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.  

Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн талаарх нэгдсэн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Дөнгөж сая манайхны өнөөдрийн салхийг хагалан эмэгтэйчүүдийн -53кг жинд дэлхийн болон ази тивийн аваргын мөнгөн медальт Б.Хулан дагах барилдаанд 2022 оны дэлхийн болон Пан Америкийн аварга АНУ-ын Доминик Парришийг цэвэр яллаа. Хоёр бөхийн хувьд өмнө нь ДАШТ-ий финалд тааран барилдахад Доминик Парриш ялж дэлхийн аварга болж байсан бол олимпын дэвжээнд Б.Хулан урамтай сайхан барилдаж яллаа.  

Б.Хулан өнөө шөнө хүрэл медалийн төлөө Токио 2020 олимпын наадмын мөнгө, дэлхийн хошой хүрэл медальт БНХАУ-ын Пан Кианюутай хүч үзнэ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.