Б.Бат-Эрдэнийн өрсөлдөгчдийг шинжихүй
Парис 2024 олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -86кг жинд өсвөрийн дэлхийн аваргын хүрэл, Азийн аваргын мөнгөн медальт Б.Бат-Эрдэнэ өнөөдөр эх орноо төлөөлөн барилдана.
Манай бөхийн хувьд эхний тойрогт дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Орос гаралтай Азербайжаны Осман Нурмагомедовтой хүч үзнэ. Хоёр бөхийн хэн ялсан нь Токио 2020 олимпын наадмын хүрэл, 2023 оын дэлхийн аваргын хүрэл медальт АНУ-аас гаралтай Сан Мариногийн бөх А.Майлес болон дэлхийн хошой хүрэл медальт Украины Васил Михайлов нарын ялсантай тулна.
Б.Бат-Эрдэнийн хэсэгт олимпын алт, мөнгө, дэлхийн аваргын гурван алт, гурван мөнгө, хүрэл буюу олимп, дэлхийн есөн медальт Ираны алдарт Хассан Яздани бий.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.