Б.Хуланд олимпын медаль хүртэхэд хоёрхон даваа бий
Парис 2024 зуны спортын наадмын чөлөөт бөхийн төрөл өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана.
Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн талаарх нэгдсэн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Манайхны салхийг хагалан эмэгтэйчүүдийн -53кг жинд дэлхийн болон ази тивийн аваргын мөнгөн медальт Б.Хулан Улаанбаатарын цагаар 17:00 цагт дагах барилдаан хийнэ. Б.Хулан хэсгийн барилдааны эхний тойрогт Нигерийн бөхийг ялсан ч шөвгийн 8-д дэлхийн болоод Ази тивийн хошой аварга Японы алдарт Акари Фужинамид ялагдсан юм. Манай бөхийг ялсан А.Фужинами цааш финалд шалгарсан тул Б.Хулан дагах барилдаан хийх эрхтэй болсон билээ.
Дагах барилдаанд манай бөх 2022 оны дэлхийн болон Пан Америкийн аварга АНУ-ын Доминик Парриштэй хүч үзнэ. Хоёр бөхийн хувьд өмнө нь ДАШТ-ий финалд тааран хүч үзэж байсан түүхтэй.
Хоёр бөхийн хэн ялсан нь хүрэл медалийн төлөө Токио 2020 олимпын наадмын мөнгө, дэлхийн хошой хүрэл медальт БНХАУ-ын Пан Кианюутай хүч үзнэ. Б.Хулан энэ оны дөрөвдүгээр сард Кыргызстан улсад зохион байгуулагдсан Олимпын эрхийн төлөөх Ази тивийн тэмцээнд Пан Кианюутай учраа таарч 5:2 харьцаагаар ялагдаж байсныг бөх сонирхогчид маань сайн санаж байгаа биз ээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.