Б.Хулан тун удахгүй алдарт А.Фужинамитай хүч үзнэ

Парис 2024 олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53кг жинд хүч үзэж буй дэлхийн болон ази тивийн аваргын мөнгөн медаль Б.Хулан эхний учраагаа төвөггүй яллаа. 

Түүний эхний учраа нь Нигерийн бөх байсан ба шөвгийн 8-д дэлхийн болоод Ази тивийн хошой аварга Японы алдарт Акари Фужинами байх болно. Акари Фүжинами аваргын хувь 2017 оноос хойш Япон улсын дотоодын болоод олон улсын тэмцээнд огт ялагдаагүй 111 ялалттай яваа шилдэг бөх юм. 

 

Эмэгтэйчүүдийн -53кг жин дэх Б.Хулангийн оноолт

Б.Хулангийн хэсэгт бас нэгэн шилдэг бөх байгаа нь Токио 2020 олимпын наадмын мөнгө, дэлхийн хошой хүрэл медальт БНХАУ-ын Пан Кианюу юм. Тэрээр шөвгийн 8-д Европын хошой аварга Шведийн Жонна Малмгрентэй барилдах оноолттой байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.