О.Хүслэн өрсөлдөгчөө цэвэр яллаа

"Парис 2024" олимпын их наадмын жүдо бөхийн төрөл зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Өнөөдөр /8.1/ хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -100кг, эмэгтэйчүүдийн -78кг жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манай улсаас 2023 оны Улаанбаатарын их дуулгын аварга Б.Гончигсүрэн, Ази тивийн аваргын хүрэл медальт залуу тамирчин О.Хүслэн нар хүч үзэж байна.

Б.Гончигсүрэнгийн хувьд эрэгтэйчүүдийн -100кг жинд 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт Израилын хашир туршлагатай П.Палтчикт ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. 

Тэгвэл эмэгтэйчүүдийн -78кг жинд манай залуу /19 нас/ бөх О.Хүслэн эхний тойрогт Пан Америкийн хошой аварга Эквадорын хашир туршлагатай /34 нас/ Ч.Ванессаг цэвэр ялж шөвгийн 16-д шалгарлаа. Манай бөх шөвгийн 16-д 2023 оны дэлхийн аварга Израилын И.Ланиртай учраа таарлаа. 

О.Хүслэндээ амжилт хүсье. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.