О.Хүслэнгийн өнөөдрийн өрсөлдөгчдийг шинжихүй
"Парис 2024" олимпын их наадмын жүдо бөхийн төрөл зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр /8.1/ хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -100кг, эмэгтэйчүүдийн -78кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас 2023 оны Улаанбаатарын их дуулгын аварга Б.Гончигсүрэн, Ази тивийн аваргын хүрэл медальт залуу тамирчин О.Хүслэн нар хүч үзнэ.
Б.Гончигсүрэнгийн хүч үзэх эрэгтэйчүүдийн -100кг жинд өрсөлдөх шилдэг бөхчүүдийг танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.
Харин одоо эмэгтэйчүүдийн -78кг жинд өрсөлдөх шилдгүүдийг танилцуулж байна.
А хэсгийг дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Италийн А.Белланди
В хэсгийг дэлхийн аваргын мөнгөн медальт БНХАУ-ын Ма Зензао
С хэсгийг олимпын хүрэл, дэлхийн аваргын хошой аварга Германы Вагнер Анна Мариа
D хэсгийг 2023 оны дэлхийн аварга Израилын И.Ланир нар тус тус тэргүүлэн барилдана.
Эхнийхээ олимпод хүч үзэж буй манай залуу /19 нас/ бөх О.Хүслэнгийн хувьд эхний тойрогт Пан Америкийн хошой аварга Экуадорын хашир туршлагатай /34 нас/ Ч.Ванессатай оноолт таарсан байна. Хоёр бөхийн ялсан нь D хэсгийн тэргүүн бөх Израилын И.Ланир аваргатай тулна.
Энэ жингийн хувьд Токио 2020 олимпын наадмын аварга Японы Шори Хамада оролцоогүй тул шинэ аварга төрнө. Харин тус олимпын мөнгөн медальт Францын М.Маделеине В хэсгийн хүчтэй өрсөлдөгч байх болов уу. Харин дөрөв дэх олимпдоо хүч үзэж буй олимпын гурван удаагийн хүрэл медальт Бразилын А.Маяра А хэсэгт эхний барилдаанаа шууд тус жинг тэргүүлж буй Италийн А.Белландитай хийнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.