Өнөөдөр олимпын шинэ аварга тодорно /эмэгтэй -70кг жин/

"Парис 2024" олимпын их наадмын жүдо бөхийн төрөл тав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Өнөөдөр /7.31/ хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -90кг, эмэгтэйчүүдийн -70кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас эдгээр жингүүдэд тамирчид өрсөлдөхгүй. 

Эрэгтэйчүүдийн -90кг жинд өрсөлдөх шилдэг бөхчүүдийг танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү. 

Харин одоо эмэгтэйчүүдийн -70кг жинд өрсөлдөх шилдгүүдийг танилцуулж байна. Өнгөрөгч "Токио-2020" олимпын эмэгтэйчүүдийн -70кг жингийн аварга Японы алдарт Арай Чизуру Парист ирээгүй ба түүний оронд Японоос дэлхийн аваргын алт, хүрэл медальт Нийзое Саки зодоглож байна. 

Ингээд жин тус бүрийн тэргүүн бөхчүүдийг танилцуулъя. 

А хэсгийг дэлхийн хошой аварга Хорватын М.Барбара

В хэсгийг олимпын хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Нидерландын Ван Дижк Санне

С хэсгийг мастерсийн мөнгө, 2023 онд Баку, Казахстан, Тбилис гэсэн гурван их дуулгад түрүүлсэн Грекийн Т.Элисавет

D хэсгийг олимпын мөнгө, дэлхийн хошой хүрэл медальт Австрийн М.Поллерес нар тус тус тэргүүлэн барилдана. 

Хэсэг тэргүүлж буй дээрх шилдгүүдээс гадна Францыг төлөөлөн дэлхийн аваргын алт, хошой мөнгөн медальт Францын Г.М.Эва зодоглож байна. Энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Францаас М.Пинот алтан медаль хүртсэн ч дэд байранд орсон Г.Эваг Францчууд олимпод сойсон байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.