Өнөөдөр хүч үзэх -90кг жингийн шилдгүүдийг танилцуулж байна
"Парис 2024" олимпын их наадмын жүдо бөхийн төрөл тав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Дөрвөн өдрийн дараах байдлаар Япон улсын баг, тамирчид гурван алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар амжилтын хүснэгтийг тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүдийн -48кг жинд Б.Баасанхүүгийн хүртсэн мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -66кг жинд МУГТ Ё.Басхүү, -73кг жинд Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн -57кг жинд МУГТ Л.Энхрийлэн нар шагналт долоодугаар байрт орсон амжилтуудаар олимпын наадамд өрсөлдөж буй 122 орноос 12-т дүгээрт эрэмбэлэгдэж байна.
Өнөөдөр /7.31/ хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -90кг, эмэгтэйчүүдийн -70кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас эдгээр жингүүдэд тамирчид өрсөлдөхгүй.
Эрэгтэйчүүдийн -90кг жинд өрсөлдөх шилдэг бөхчүүдийг танилцуулбал:
А хэсгийг Токио олимпын аварга, 2023 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Гүржийн Лаша Бекаури
В хэсгийг энэ оны дэлхийн аваргын хүрэл медальт Кыргызстаны Е.Шеров
С хэсгийг дэлхийн аваргын иж бүрэн медальт Сербийн Н.Маждов
D хэсгийг 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт Японы Мурао Санширо нар тус тус тэргүүлэн барилдана.
Хэсэг тэргүүлж буй дээрх шилдгүүдээс гадна Токио 2020 олимпын наадмын мөнгөн медальт Германы Э.Триппел, олимп, дэлхийн хүрэл медальт Унгарын Т.Крисзтиан, олимпын мөнгө, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Узбекистаны Д.Бобонов нарын бүх шилдгүүд зодоглож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.