Францын баг өнөөдөр эхний алтан медалиа авах уу?
"Парис 2024" олимпын их наадмын жүдо бөхийн төрөл дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Гурван өдрийн дараах байдлаарх хүснэгтийн байрлалын мэдээлэл болон өнөөдөр /7.30/ явагдах эрэгтэйчүүдийн -81кг жинд өрсөлдөх шилдгүүдийн танилцуулга мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Тэгвэл одоо өнөөдөр мөн хуваарийн дагуу явагдах эмэгтэйчүүдийн -63кг жинд өрсөлдөх шилдгүүдтэй танилцацгаая. Энэ жилд өмнөх олимпын аварга Францын К.Агбегненоу болон хүрэл медаль хүртэж байсан Канадын П.Б.Катерина нар дахин олимпын медалийн төлөө хүч үзнэ.
А хэсгийг энэ оны шинэхэн дэлхийн аварга Нидерландын Ван Лиешоут Жоанне
В хэсгийг энэ оны дэлхийн аваргын үзүүр түрүү Польшийн С.Анжелика
С хэсгийг Токио-2020 олимпын хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт Канадын П.Б.Катерина
D хэсгийг энэ оны дэлхийн аваргын хүрэл медальт Косовогийн Ф.Лаура нар тус тэргүүлэн барилдана.
Дээр дурдсан тамирчдаас гадна өнөөдөр олимпын медалийн таамагт зүй ёсоор нэрлэгдэх бусад шилдгүүдийг дурдвал: гурав дахь олимподоо хүч үзэж буй дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медальт Японы Ткайчи Мику, залуу үеийн хүчтэй төлөөлөл болох БНСУ-ын Ким Жисү, олон жил энэ жинг тэргүүлж явсан Словенийн домогт Т.Тинагийн үргэлжлэл болон ирж буй дэлхийн аваргын хошой мөнгөн медальт А.Лески нарыг дурдаж болох юм.
Олимпын их наадмын жүдо бөхийн төрөл эхлээд гурав хонож байгаа ч наадмыг зохион байгуулагч эзэн орон болох Францын баг, тамирчид одоогоор хараахан алтан медаль хүртэж амжаагүй байна. Тэд өнөөдөр барилдах К.Агбегненоу аваргыг хошой аварга болно хэмээн найдлага тавьж буй нь дамжиггүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.