СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТГ нийтийн албанд томилогдох 256 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны долоодугаар сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 256 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 90 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 166 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр нэг албан тушаалтны мэдээллийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрдэнэ
9 сарын өмнө
116.206.83.106

Ганцхан ажилтан л илрээ юуу ккк АТГ ажлаа сайн хий зөндөө бгаа Төрөөр дүүрэн л нүүрсчид, концесчид, ждүчид бдаг ямар харалган юм бэ ажлаа шударга хий

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.