МУГТ Л.Энхрийлэн хэсгийн аваргын төлөө хүч үзнэ

Зуны спортын XXXIII наадмын жүдо бөхийн төрөл өнөөдөр (7.29) гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жинд хүч үзэж буй дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн эхний учраа болох С хэсгийн тэргүүн бөх, Токио 2020 олимпын наадмын аварга Косовогийн Г.Нораг торгуулиар цэвэр ялсан билээ.

Тэгвэл дөнгөж сая шөвгийн 16-д манай тамирчин Германы П.Старкег нэмэлт цагт мөн л торгуулиар цэвэр яллаа. Ийнхүү МУГТ Л.Энхрийлэн С хэсгийн аваргын төлөө шинэхэн дэлхийн аварга БНСУ-ын Хух Мимитэй хүч үзнэ. Хоёр бөхийн хувьд өмнө нь гурван удаа учраа таарах бүрийд Л.Энхрийлэн ялж байлаа.

Л.Энхрийлэндээ амжилтын дээдийг хүсэн ерөөе.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.