Б.Эрдэнэбаяр дэлхийн аваргыг яллаа
Зуны спортын XXXIII наадмын жүдо бөхийн төрөл өнөөдөр (7.29) гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаанууд явагдаж манай хоёр бөх барилдаж байгаа билээ. Өнөөдрийн манай бөхчүүдийн салхийг хагалан дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн эхний учраа болох Токио 2020 олимпын наадмын аварга Косовогийн Г.Нораг торгуулиар цэвэр ялсан.
Тэгвэл дөнгөж сая эрэгтэйчүүдийн -73кг жинд хүч үзэж буй Б.Эрдэнэбаяр эхний учраа болох D хэсгийн тэргүүн бөх, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Швейцарийн С.Нилстэй урамтай сайхан барилдаж давлаа. Хоёр бөх цаг сунгасан хүндхэн барилдааны эцэст Б.Эрдэнэбаярын ялалтаар өндөрлөлөө. Шөвгийн 16-д манай бөх 2023 оны Европын аваргын мөнгөн медальт Испанийн К.Р.Салвадортой барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь хоёр удаа учраа таарч хэн хэнийгээ тус бүр нэг удаа ялж байсан түүхтэй.
Б.Эрдэнэбаярын бусад өрсөлдөгчдийн талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.