МУГТ Л.Энхрийлэн олимпын аваргыг цэвэр яллаа

Зуны спортын XXXIII наадмын жүдо бөхийн төрөл өнөөдөр (7.29) гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаанууд явагдаж байгаа ба дөнгөж сая дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн эхний учраагаа яллаа. Тэрээр эхний тойрогт С хэсгийг тэргүүлж байсан Токио 2020 олимпын наадмын аварга Косовогийн Г.Нораг торгуулиар цэвэр яллаа. Хоёр бөхийн хувьд өмнө нь 2018 оны Европын клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд нэг л удаа учраа таарч байсан ба тухайн барилдаанд МУГТ Л.Энхрийлэн давж байсан түүхтэй.

Шөвгийн 16-д манай тамирчин Германы П.Старкетэй хэдхэн мөчийн дараа барилдана. Л.Энхрийлэн Германы бөхтэй өмнө нь дөрвөн удаа учраа таарахад гуравт нь ялж байсан түүхтэй.  

МУГТ Л.Энхрийлэнгийн жингийн бусад өрсөлдөгчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.