Б.Эрдэнэбаярын өнөөдрийн өрсөлдөгчдийг шинжихүй

Зуны спортын XXXIII наадмын жүдо бөхийн төрөл өнөөдөр (7.29) гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана. 

Эхний хоёр өдрийн дараах байдлаар Япон улсын баг тамирчид хоёр алт, нэг хүрэл медальтайгаар хүснэгтийг тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүдийн -48кг жинд Б.Баасанхүү мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -66кг жинд хүч үзсэн МУГТ Ё.Басхүү шагналт долоодугаар байрт орсноор

Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдах ба манай улсаас 2023 оны Тибилисийн их дуулгын аварга Б.Эрдэнэбаяр, дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн нар хүч үзнэ. МУГТ Л.Энхрийлэнгийн оноолт болон өрсөлдөгчдийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Харин одоо Б.Эрдэнэбаярын оноолт болон өрсөлдөгчдийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.  

Б.Эрдэнэбаярын өрсөлдөгчид:

Эрэгтэйчүүдийн -73кг жинд 30 тамирчин хүч үзэх ба А хэсгийг 2018, 2019, 2022 онуудад гурван удаа дэлхийгээс хүрэл медаль хүртэж энэ онд медалийн өнгөө хувирган дэлхийн аварга болсон Азербайжаны Х.Хейдаров, В хэсгийг дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Италийн М.Ломбардо, С хэсгийг өдгөө 32 настай ч анх удаа олимпын наадамд өрсөлдөж буй дэлхийн аваргын иж бүрэн медальт Японы С.Хашимото, D хэсгийг дэлхийн аваргын алт, хүрэл медальт Швейцарийн С.Нилс тус тус тэргүүлэн барилдана. 

Б.Эрдэнэбаярын хувьд D хэсэгт Швейцарын С.Нилстэй шууд тулах ба хоёр бөх хоорондоо анх удаа учраа таарч буй нь энэ юм. Б.Эрдэнэбаярт эхний хүндхэн учраагаа л давчихвал цаашаа хэсгээс гарахад харьцангуй хялбар байх болов уу.  

-73кг жингийн D хэсгийн оноолт

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн А хэсэгт дэлхийн аварга Азербайжаны Х.Хейдаровоос гадна Германы И.Вандке, Израйлын Т.Бутбул, Канадын А.Маргелидон, Тажикстаны Б.Хожазода нарын хашир мастерууд орсон байна. Мөн түүнчлэн С хэсэгт

Манай бөхчүүд өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт барилдах хуваарьтай байгаа. 

Амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.