Шийдвэрлэх өдөр Нагоя башёгийн түрүү бөх тодорно

Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё өнөөдөр (7.28) өндөрлөнө. 

14 өдрийн дараах байдлаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга 12 даваа, хоёр унаатайгаар башёг ганцаараа тэргүүлж байгаа бол түүний араас Таканошо (маэгашира 6) 11 даваа даваа, гурван унаатайгаар нэхэж байна. Түрүү бөхийн төлөөх өрсөлдөөнд дээрх хоёр бөх нэрлэгдэж байгаа бол 10 даваа, дөрвөн унаатай Чураноуми, Вакатакакаге нар мөн тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.  

Дээд зиндаанд тэргүүлэгчид

Таканошо энэ башёд үнэхээр сайн барилдаж байгаа ба өчигдрийн (Нагоя башёгийн 14 дэх өдөр) барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аваргыг давж түрүү бөхийн төлөөх өрсөлдөөнд нэг шат ахисан юм. 

Хэрэв өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга Озеки Котозакураг давбал эсвэл Таканошо Секиваке Оносатод өвдөг шороодсон тохиолдолд аварга даваа авахгүй байсан ч 10 дахь түрүүгээ хүртэнэ. Харин Таканошо Секиваке Оносатог давж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга Озеки Котозакурад унавал нэмэлт барилдаанаар түрүү бөх тодрох учиртай. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.