Э.Ариунболдын өнөөдрийн учраа бөхчүүдийг шинжихүй

Зуны спортын XXXIII наадмын жүдо бөхийн төрөл өнөөдөр (7.27) албан ёсоор эхэлнэ. 

 

Уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй хөнгөн хоёр жингийн барилдаанаар эхлэх ба манай улсаас дэлхийн аварга Б.Баасанхүү эмэгтэйчүүдийн -48кг жинд, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд эрэгтэйчүүдийн -60кг жинд тус тус хүч үзнэ. 

Эмэгтэйчүүдийн -48кг жинд хүч үзэх Б.Баасанхүүгийн өрсөлдөгчид болон тэдэндээ манай бөх өмнө нь хэрхэн барилдаж байсан талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

Э.Ариунболдын өрсөлдөгчид:

Эрэгтэйчүүдийн -60кг жинд 25 жүдоч хүч үзэх ба А хэсгийг олимп, дэлхийн мөнгөн медальт Тайванийн Ян Юу Вэй тэргүүлэх бол В хэсгийг дэлхийн хошой аварга Испанийн Г.Франциско, С хэсгийг шинэхэн дэлхийн аварга Гүржийн Ж.Сардалашвили, D хэсгийг олимпын хүрэл медальт Францийн Л.Мхейдзе нар тус тус тэргүүлж байна. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн D хэсгийн оноолт

Э.Ариунболдын хувьд D хэсгийн эхний тойрогт өнгөрсөн оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Египетийн С.Ёоссритэй учраа таарсан байна. Хэрэв эхний учраагаа давбал дараагийн тойрогт D хэсгийг тэргүүлж буй олимпын хүрэл медальт Францийн Л.Мхейдзетэй учраа таарна. D хэсэгт хоёр бөх гоц мөргөсний байгаагийн нэг нь залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Азербайжаны А.Балабай юм. Тус бөхтэй Э.Ариунболд 2023 оны Мастерст учраа тааран давж байлаа. 

Энэ хэсэгт дэлхийн аваргын хошой хүрэл медальт БНСУ-ын Ким Вон Жин мөн байна. Э.Ариунболд Ким Вон Жинтэй өмнө нь гурван ч удаа учраа таарсан ба хараахан ялж чадаагүй байна. 

Манай бөх өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт барилдах хуваарьтай байгаа. 

Амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.