Дархан аваргын хүү сумод эхний түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё 13 дахь өдрөө үргэжлэн явагдаж байна. 

13 өдрийн дараах байдлаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга 12 даваа, нэг унаатайгаар башёг ганцаараа тэргүүлж байгаа бол түүний араас Таканошо (маэгашира 6), Чураноуми (маэгашира 12) нар 10 даваа даваа, гурван унаатайгаар нэхэж байна. Хэдийгээр Хошорюү С.Бямбасүрэн тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан гэмтлийн улмаас есөн даваа, гурван унаатайгаар башёг орхилоо. 

Дээд зиндаанд тэргүүлэгчид

Тэгвэл жонидан зиндаанд Миягино дэвжээний залуу бөх Сэйхакухо Ө.Дэмиджамц долоон даваатайгаар түрүүллээ. Тэрээр дархан аварга Г.Өсөхбаярын хүү бөгөөд Хакухо аваргын шавь юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.