Аваргуудын дуэлд Ж.Трамп түрүүллээ

Мэргэжлийн снукер биллиардын Шанхай Мастер тэмцээнд Жадд Трамп анх удаа түрүүллээ. 

Ж.Трампын хувьд өмнө нь Шанхай Мастер тэмцээнд гурван ч удаа шигшээ тоглолтод өрсөлдөж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 2012 онд Жон Хиггинст, 2015 онд Кайрен Уилсонд хожигдохдоо аль аль тоглолтод 10:9 харьцаагаар буюу тун харамсалтайгаар хожигдож байсан түүхтэй. Харин тэрээр энэ удаад Шон Мөрфиг 11:5 харьцаагаар хожиж анхны түрүүгээ хүртлээ. 

Хагас шигшээд Ронни аваргыг буулган авснаар Трамп өөрийн ялалтын замыг шулуутгасан гэж болно. Тэрээр тэмцээний туршид нийт 10 удаа дараалсан цохилтоор 100-аас дээш оноог авч 210.000 фунт стерлинг буюу монгол мөнгөөр ойролцоогоор нэг тэрбум төгрөгийн шагнал хүртсэн юм. 

Ж.Трамп: "Хагас шигшээд Роннид тоглох, олон дараалсан хожигдлынхоо дараа түүнийг хожих нь үнэхээр онцгой байлаа. Би энэ улиралд аль болох олон томоохон тэмцээнд түрүүлэхийг хүсэж байна." хэмээн мэдэгдлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.