? LIVE: Сумо бөхийн Нагоя башё /найм дахь өдөр/
Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн найм дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Долоон өдрийн дараах байдлаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга нэг ч унаагүйгээр башёг ганцаараа тэргүүлж байгаа бол түүний араас долоон бөх таван даваа, хоёр унаатайгаар нэхэж байна.
Секиваке Киришима Б.Лхагвасүрэн болон Хошорюу С.Бямбасүрэн нарын хувьд хэн хэн нь дөрвөн даваа, гурван унаатайгаар башёг үргэлжлүүлж байгаа ба өчигдрийн барилдаанд (7.20) хоорондоо учраа таарч Секиваке Киришима Б.Лхагвасүрэн давсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.