Ж.Трамп Ронни аваргын найман жилийн ноёрхолд цэг тавилаа

Мэргэжлийн снукер биллиардын Шанхай Мастерс тэмцээн тун сонирхолтой өрнөж аваргаа 15 дахь удаагийн "шинэхэн" аваргаа хүлээн авахад бэлэн болоод байна. 

Шинэ аварга хэмээн онцолсныг тодруулахад өмнө нь Шанхай мастерс тэмцээний шигшээд өрсөлдөж байсан ч хараахан аварга болж чадаагүй хоёр тамирчин тунан үлдээд байна. Жадд Трамп аваргын хувьд Шанхай мастерс тэмцээнд өмнө нь гурван удаа (2012, 2015, 2017) шигшээд тунан үлдэж байсан ч хараахан түрүүлж үзээгүй байгаа бол Шаун Мөрфи 2019 онд шигшээ тоглолтод Ронни аваргад 11-9 харьцаагаар хожигдон үзүүрлэж байлаа. 

Хагас шигшээд Ж.Трамп сүүлийн найман жил Шанхай Мастерс ноёлж буй Ронни аваргыг 10:3 харьцаагаар буулган авч шуугиан тарилаа. Ж.Трамп 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд Ронни аваргад хожигдсоноосоо хойш хэд хэдэн тэмцээний хагас шигшээ, шигшээ тоглолтод учраа таарсан нь хожиж чадаагүй юм. Харин энэ удаад 10:3 харьцаагаар буюу хол илүүрхэн хожиж байна. 

Харин аваргын төлөө өрсөлдөх хоёр дэлхийн аваргын хувьд өмнө нь хоорондоо 39 удаа учраа таарахад 26 удаад Трамп аварга хожиж байсан статистик байна. Өнөөдөр (7.21-ний өдөр) аваргын төлөөх шигшээ тоглолт явагдах хуваарьтай байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.