Дэлхийн аваргууд хагас шигшээд тунан үлдлээ

Мэргэжлийн снукер биллиардын уламжлалт Шанхай Мастерс тэмцээний хагас шигшээд өрсөлдөх дөрвөн шилдэг тамирчин тодроод байна. 

55kg WW   Otgontuya Bayanmunkh (MGL)3457 X5 01 01 01 01

Тодруулбал чансааны эхний 16 болон БНХАУ-аас урилгаар оролцож буй 8 буюу нийт 24 тамирчин өрсөлдсөн Шанхай Мастерс тэмцээний хагас шигшээд дэлхийн долоон удаагийн аварга домогт Ронни О Сулливан 2019 оны дэлхийн аварга Жадд Трамптай, дэлхийн дөрвөн удаагийн аварга Марк Селби 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфитэй учраа таарсан байна. 

Шөвгийн наймд аваргууд бүгд хятад тамирчдыг хожин хагас шигшээд шалгарсан ба хамгийн сонирхолтой учраа нь Ронни О Сулливан Шанхай Мастерс тэмцээний хоёр удаагийн аварга (2013, 2016) Дин Жунхуй нарын тоглолт байлаа. Тоглолт эхнээсээ маш өрсөлдөөнтэй явагдсан ба зургаан өргийн дараах байдлаар 3:3 харьцаагаар тэнцэж улмаар Ронни аварга дараалан гурван өрөгт хожсоноор хагас шигшээд шалгарсан юм. 

Тоглолтын дараа Ронни аварга: "Динг бид хоёрын хэн хэн нь тийм ч сайн тоглолтоо гаргасангүй. Гэхдээ л ялалт байгуулсандаа баяртай байна. Тоглолт бүр л финалын тоглолт шиг байгаа нь шилдгүүд хуран цугласных биз ээ" хэмээн ярилцлага өгсөн байна.  

Screen Shot 2024 07 19 at 12

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.