? LIVE: Сумо бөхийн Нагоя башё /3 дахь өдөр/

Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн гурав дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

Энэ удаагийн Нагоя башёд 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр манлайлуулсан 21 монгол сүмоч 5 зиндаанд хүч үзэж байна. Киришима Б.Лхагвасүрэнгийн хувьд цол буурч Секиваке цолтойгоор барилдаж байгаа ба энэ башёд 10-аас дээш даваа авч байж Озеки цолоо эргүүлэн авах болзолтойгоор барилдаж байна.

Тэгвэл башё эхлээд хоёр өдрийн дараах байдлаар Нагоя башёд хүч үзэж буй Хошорюу С.Бямбасүрэн, Котозакура, Такакейшо нарын гурван Озеки бүгд нэг даваа, нэг унаатайгаар башёг үргэлжлүүлж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.