Залуу жүдочид Алматыд хүч үзнэ
Казахстан улсын Алматы хотноо зохион байгуулагддаг жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын Алматы Азийн цомын тэмцээн ирэх сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Өсвөр үеийн Азийн цомын тэмцээнд 10 орны 396 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байгаа ба манай улсаас эрэгтэй 15, эмэгтэй найм буюу нийт 23 жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байна.
Алматын цомын тэмцээний өсвөрийн ангилалд 18 хүртэлх насны тамирчид өрсөлдөх бол залуучуудын нас буюу 20 хүртэлх насны ангилалд долоон улсын 304 жүдоч өрсөлдөх мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас энэ насны ангилалд эрэгтэй 11, эмэгтэй 10 буюу нийт 21 залуу жүдоч сойж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.