Автобусны буудал дээр зодоон хийсэн иргэдийг шалгаж эхэлжээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны энэ сарын 28-ны 03 цаг 47 минутад Хан-уул дүүргийн 10 дугаар хороо "Байрны буудал дээр бүлэг зодоон болоод байна гэх" дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Цагдаагийн байгууллага дуудлагын дагуу ажиллаж, тус зодоонд оролцсон байж болзошгүй таван иргэнийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж байна.

Теле хяналтын камерын бичлэгээр тухайн орчимд 10 орчим иргэн хоорондоо маргалдан, зодолдож байгаа нь тогтоогджээ. 

444468541 768513512108726 1898899572218723599 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.