Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “ЖАЙКА”-тай хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар эдгээр өдрүүдэд Япон улсад айлчилж байна.

Энэ хүрээнд ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямадатай уулзан, цаашдын хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

6645aeaf80ae7649f2a46b41

6645ae9080ae7649f2a46b3d

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байгууллагаас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирснээс Улаанбаатар хотын авто замын дэд бүтцийг хөгжүүлэх, замын сүлжээг өргөтгөх, замын хөдөлгөөнд иргэд аюулгүй тухтай зорчих нөхцөл бүрдүүлэх хүрээнд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

6645ae9880ae7649f2a46b3e

ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямада “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг өргөтгөх судалгаа болон Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулах чиглэлээр судалгаа хийж байна. Цаашид Улаанбаатар хоттой дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдэд хамтарч ажиллана” гэв.

6645ae9e80ae7649f2a46b3f

Түүнчлэн дэд бүтэц, зам гүүрний мэргэжилтэн, ус, дулаан хангамж, хот төлөвлөлтийн чиглэлд хүний нөөц бэлтгэх чиглэлээр ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.