СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-16

АН: Малчид урт хугацааны зээл удирдах чадваргүй

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
6 сарын өмнө

АН-ынхан Монгол Улсын 290 гаруй мянган малчны эсрэг тэмцэл өрнүүлж эхлэв бололтой. Өдөр алгасалгүй хэвлэлийн бага хурал зарлаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг шүүмжлэн, малчдын амьдрал амьжиргааг сайжруулж, дээшлүүлэх шаардлагагүй гэх утга бүхий мэдээлэл хийж эхлэв.

Учир нь Монгол Улсын Засгийн газраас санаачилснаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-аас баталсан юм. Үүний дагуу Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлэн малчдад 3-5 жилийн хугацаатай зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг сайн дураар хоршин нэгдсэн малчдад олгох боломжийг бүрдүүлээд байгаа юм. Ингэж

Тухайлбал, АН-ын гишүүн, эдийн засагч О.Лхагвасүрэн тэргүүтэй хүмүүс өнөөдөр мэдээлэл хийхдээ “Малчид бол мал, махаа барьцаалан зээл авч сурсан хүмүүс. Тиймээс мах, ноолуураараа зээлээ төлөх эдийн засгийн чадвартай. Гэтэл тэдэнд их хэмжээний зээл олгож, урт хугацаанд төлүүлэх гэж байгаа нь буруу. Учир нь О.Лхагвасүрэн хэлэхдээ “Малчид бол богино хугацаатай санхүүгийн эх үүсвэрийг удирдаж сурсан. Намар, өвөл авсан зээлээ мах болон ноолуураараа төлж ирсэн. Гэтэл Шинэ хоршоо”-ны хүрээнд олгох зээлийн хугацаа 36 сар ба түүнээс дээш гэж байна. Энэ урт хугацааны зээлийг удирдах чадвар малчдад, хоршоодод байна уу гэдгийг нухацтай авч үзэх ёстой” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.