Хоногт 1000 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо

Тавантолгой түлш ХХК Зүүн үйлдвэрийнхээ гуравдугаар цехэд өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж, өнөөдөр албан ёсоор нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Газрын захирал Э.Түвшинжаргал, Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, ТУЗ-ийн гишүүд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тавантолгой түлш ХХК-ийн хувьд өнгөрснө хугацаанд гурван үйлдвэрийн 20 шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байсан бол 2022 оноос эхлэн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлжээ.

440423850 760624536216508 2860384960659699104 n

Тодруулбал, Төвийн үйлдвэрийн хүчин чадлыг 2,5 дахин нэмэгдүүлж, Зүүн үйлдвэрийнхээ 1, 2-р цехээ техникийн хүчин чадалд хүргэх ажлыг хийсэн бол өнгөрсөн өвлөөс эхлэн гуравдугаар цехийн өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн байна. Өөрсдийн инженер техникийн ажилчдын ур ухаанаар шинэчлэлийн ажлыг хийсэн бөгөөд хоногт 800-1000 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон байна. Энэ үйлдвэр ийнхүү ашиглалтад орсоноор Зүүн үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг дангаараа хийх боломж бүрдсэн байна. Цаашид үндсэн 1, 2-р цехийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ гэдгээ Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн онцолж байлаа.

Нээлтийн үеэр Шадар сайд С.Амарсайхан, “2019 оноос хотын даргаар ажиллаж эхлэхээс эхлээд Тавантолгой түлш компанийнхантай ойр ажиллаж ирсэн. Тэр үед хэл ам дагуулж байсан бол өнөөдөр стратегийн чухал ач холбогдолтой үйлдвэр болсон байна. Гэр хорооллын 220 айл өрхийг илч дулаанаар хангана гэдэг бол цахилгаан станцуудын хэмжээнд үнэлэгдэж байна гэсэн үг. Энэ компани ирээдүйд зөвхөн нийслэл биш, 21 аймгийг ч шахмал түлшээр хангах боломж бололцоо бий” гэсэн юм.

440479397 760625172883111 5879777484733915942 n

Богино хугацаанд шинэчлэлийн ажлыг хийж, хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн инженер техникийн ажилтнууд өнөөдөр хамгийн том гавьяатай гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн онцоллоо. Энэ ажлыг санаачлан зохион байгуулж, мэргэжилт арга зүй, зөв бодлогоор хангаж байгаа компанийн удирдлага, санхүүжилтийн ажлыг цал алдалгүй шийдвэрлэхэд анхаарч байгаа Эрдэнэс Тавантолгой компанийнханд талархаж буйгаа тэрээр илэрхийллээ.

Зүүн үйлдвэрийн нээлтийн үеэр бүтээн байгуулалтад гар бие оролцсон инженер, техникийн ажилчдад Засгийн газар, Эрчим хүч, нийслэл, дүүргийн шагналаар шагнаж урамшуулсан юм.

440469963 760625212883107 3890762071814844050 n

440356640 760624562883172 2533684535683423764 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.