Нэг болон дөрвөн настай хоёр хүүхэд угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ
Өчигдөр буюу 2024.05.09-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хоёр хүүхэд угаартаж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэрээс тодруулахад "Өчигдөр 13 цагийн орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хоёр хүүхэд гэртээ нас барсан байдалтай олдсон нь үнэн. Дөрвөн настай И.М, нэг настай Т.А нар ил харагдах шархгүй, угаартаж нас барсан байж болзошгүй гэж тогтоогоод байна. Ар гэрийн талаарх мэдээллийг өгөх боломжгүй. Хэргийг шалгаж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.