Сураггүй алга болсон гурав болон таван настай хүүхдүүдийг муу усны нүхнээс олжээ

Өчигдөр буюу энэ оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд “Бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Уг дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн 90 алба хаагч, 2 эрэлч нохдын хамт эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 00 цагийн орчимд айлын муу усны нүхнээс оллоо.

Алга болсон 3 болон 5 настай хүүхдүүдийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нараас анхан шатны тусламж авлаа.

Одоогоор дээрх хоёр хүүхдийг “Түр хамгаалах байр”-нд хамгаалалтад авч, шалгалтыг үргэлжлүүлж байна.

441241506 753789406914470 3735375390645403638 n

438129563 753790516914359 3779890590819779015 n

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.