СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянхонгор аймгийн Их богд ууланд аялж байсан 56 настай эмэгтэй нас баржээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Баянхонгор аймагт ууланд аялж явсан иргэн нас барсан хэрэг энэ сарын 27-ны өдөр гарчээ.

Тодруулбал, Баянхонгор аймаг, Баянговь сумын нутаг дэвсгэр Залаа багийн “Их богд” ууланд өнгөрсөн бямба гаригт /2024.04.27/ аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км-т долоон хүн ууланд аялж байснаас нэг хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ.

Ингээд 22:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь эрэн хайх, аврах бүлэг, сумын

Цогцсыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17:30 цагт уулнаас буулгаж аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.