СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамтай гэрээ байгууллаа

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 долоо хоногийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны наймдугаар сард АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, шууд нислэгтэй болох боломжийг бүрдүүлсэн.

Үүний хүрээнд өнөөдөр хоёр улс хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангаж “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ”-г Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний аюулгүй байдлын яамны тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар байгууллаа.

Энэхүү гэрээг байгуулснаар хоёр улс нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээллийг харилцан солилцох хүрээг тогтоосон юм.

Гэрээ нь олон улсын иргэний нисэх, тээврийн аюулгүй байдлын системд учирч болзошгүй аюул заналхийллийг илрүүлэх, тус тусын нисэхийн болон тээврийн аюулгүй байдлын тогтолцоо, дүрэм журам, үйл ажиллагааг сайжруулахад солилцсон туршлага, баримт, мэдээллийг хамгаалахад ач холбогдолтой.

 

Тус гэрээ нь хоёр улсын агаарын тээврийн харилцааг улам өргөжүүлж, АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаа болон Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгоно.

Ингэснээр шууд нислэг үйлдэх эхний бэлтгэл ажил хангагдаж, дараа дараагийн үе шатыг богино хугацаанд амжилттай төлөвлөх боломж бүрдэж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.