СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Бадамжунай, Д.Бямба-Очир нарын өмгөөлөгчдийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан, Засгийн газрын “5Ш” ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд Филиппинээс шилжүүлэн авсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамжийг НПГ-ын хяналтын прокурорууд болон зарим өмгөөлөгч эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандсан билээ. Уг эсэргүүцлийг тус шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчийн хурлаар хэлэлцэх, эсэхийг өчигдөр хянан шийдвэрлэлээ.

Улмаар прокурор, өмгөөлөгч нарын эсэргүүцэл, гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дуламсүрэн 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд Т.Бадамжунай, түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, “87 байртай” гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг хаалттай явуулаад нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж гаргасан юм. Шүүхээс уг хэргийг буцаах болсон үндэслэлдээ шинжээчдийн мэдүүлгийг авах шаардлагатай гэсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдлийг тусгаарласан нь буруу гэж дүгнэжээ. Прокурорууд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй хэмээн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн бөгөөд түүнд дурдагдсан таван үндэслэлээс гурвыг нь хүлээн авч, хоёрыг нь хүлээн авахаас татгалзсан ч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр болсон билээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын Т.Бадамжунайд хахууль өгсөн үйлдлийг нэгтгэн шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм. 

Дээд шүүх прокурорын эсэргүүцэл, Т.Бадамжунай, Д.Бямба-Очир нарын өмгөөлөгчдийн гомдлыг хэлэлцэхээс татгалзсанаар Ц.Анандбазарын үйлдлүүдийг уг хэрэгт нэгтгэн шийдвэрлэх нь гарцаагүй болов. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.