СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хашаа, байшин шатаж байсныг бүрэн унтраажээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны Баяндөхөмийн гудамжинд өнөөдөр 13:20 цагийн орчимд айлын хашаа, байшин шатаж байсныг ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн илрүүлжээ.

Ингээд 101 тусгай дугаарт дуудлага өгч, гал унтраах автомашин орох, гарах гарцыг чөлөөлөн, гал түймрийг бүрэн унтраасан байна. 

Мөн 12:42 цагт Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо Бор толгойд айлын хашаанд шар өвс шатсан дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 2.5 га шар өвс шатаж байсныг 13:40 цагт бүрэн унтраажээ. 

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, хуурайшилттай байгаа тул ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, асаасан гал, үнс нурам, тамхины ишийг бүрэн унтраахыг онцгойлон анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.