СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хууль бусаар ашигт малтмал олборлож, 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 8-аас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын ажилтан Б.М нь гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Дэлүүн сумын гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Төв аймгийн прокурорын газраас “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Б, Уурхайн дарга В.Б нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Чингэлтэй дүүргийн прокурорын газраас гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 /Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийх/, 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.