“ТОЗ-8” маркийн гар буугаар бусдыг айлган сүрдүүлжээ

Булган аймгийн Булган сумын нутагт “Гар буугаар бусдын биед халдаж, айлган сүрдүүлээд байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагыг шалгахад иргэн Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж ТОЗ-8 маркийн гар буугаар айлган сүрдүүлж, танхайрсан үйлдлийг таслан зогсоосон байна. Иргэн Б-г шийтгэл оногдуулах саналтайгаар аймгийн шүүхэд шилжүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.