"УИХ-ын нэр бүхий гишүүн 14 настай хүүхэд хүчирхийлсэн" гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Цахим орчинд “УИХ-ын нэр бүхий гишүүн 14 настай охин хүчиндсэн хэрэгт холбогдож, тус хэрэг Нийслэлийн прокурорын шатанд дарагджээ” гэх утга агуулгатай мэдээлэл гарсан. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад дараах тайлбарыг өгөв. 

"Олон нийтийн цахим сүлжээнд гарсан дээрх мэдээлэлтэй холбоотой гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг мөрдөх байгууллагад бүртгэгдээгүй. Мөн  шалгагдсан тохиолдол байхгүй. 14 настай охиныг УИХ-ын нэр бүхий гишүүн хүчирхийлж, Нийслэлийн прокурорын шатанд дарагдсан” гэдэг нь ташаа мэдээлэл гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.