Сэлэнгээс чөлөөлсөн Ж.Энх-Одыг Баянголын цагдаагийн дэд даргаар тавьжээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн алба хаагч 13 настай охиныг эрхшээлдээ байлгаж, бүтэн нэг жилийн хугацаанд хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гараад буй. 

Эл хэргийг үйлдсэн гэх алба хаагч Э-г шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьсон бол өчигдөр үлдсэн гурван албан хаагчийг 48 цагийн хугацаанд саатуулж, таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авах хүсэлтийг АТГ-аас орон нутгийн прокурорт өгчээ. Уг хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байна.

ЦЕГ-ын дарга, хурандаа Т.Сүхболд өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймагт ажиллан тус аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагааг шалгаж, удирдлагад нь хариуцлага тооцохоор очсон. Улмаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга Ж.Энх-Одыг албан тушаалаас нь чөлөөлсөн хэмээн мэдэгдэв. Гэтэл Ж.Энх-Одыг Сэлэнгээс чөлөөлж, Баянголын цагдаагийн дэд даргаар тавьжээ.

Тодруулбал,

Мөн тус тус томилжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.