СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мотоцикльтой “Чулуут” голоор гарч явсан хоёр иргэний нэг нь осолджээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 долоо хоногийн өмнө

Архангай аймгийн Тариат сум, Мөрөн багийн "Хүрмийн-Ам" гэдэг газар хоёр хүн мотоцикльтойгоор “Чулуут” голоор гарч байгаад нэг хүн нь голын усанд осолдсон тухай дуудлагыг энэ сарын 6-ны өдрийн 21:40 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 47 км замыг туулан 04.07-ны өдрийн 00:40 цагт очиход  52 настай, эрэгтэй Э голын усаар мотоциклио түрж гарч байгаад осолдсон байсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал тул тандалт хийж 01:30 цагт эрэлийг түр зогсоосон байна. Харин энэ сарын 7-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09:10 цагт тус багийн "Хавчигийн-Ам" гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.