СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ховд аймагт хүүхэд автомашин жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Ховд аймгийн хэмжээнд хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт сүүлийн жилүүдэд өсжээ.

Тухайлбал, 2023 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 57 гарсан нь өмнөх оноос 39 хувиар, тэр дундаа хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон тохиолдол 60 хувиар нэмэгджээ.  

Харин хүүхэд холбогдсон гэмт хэрэг 2023 онд 32 гарсан нь өмнөх жилээс 39.1 хувиар өсжээ. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь 14-өөс доош болон 17-18 насны хүүхдүүд байгаа бол 98.4 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Холбогдсон гэмт хэргийн тухайд, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Хулгайлах, Хүчиндэх төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол их гарчээ. 

Мөн Үүнээс 91.5 хувь нь эцэг, эхийнхээ автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил эзэлж байна. Насны хувьд 65 хувь нь 13-аас доош, 21 хувь нь 14-16 насны хүүхдүүд байжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.