СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрхээ хасуулсан жолооч согтуугаар автомашин жолоодсон 116 тохиолдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 долоо хоногийн өмнө

Тээврийн прокурорын газраас 2024 оны эхний гуравдугаар сарын байдлаар Нийслэл хотын хэмжээнд үйлдэгдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн 116 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавьж ажилласан байна.

Үүнээс 43 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасны дагуу дээрх иргэдийн жолооны эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, 2.7-оос 4 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулж тус тус шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуульд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт нэмэлт, өөрчлөлт орж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор согтуугаар автомашин жолоодох тохиолдол Нийслэл хотод буурч байгаа хэдий ч хоногт дунджаар 40-50 тохиолдол бүртгэгдэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.