“Андын илч” гэх хэргийн шүүгдэгчдийг шүүх танхимд хүргэх явцад багтай хүмүүс зодож, дарамталжээ
Хятадуудын захиалгаар “Андын илч” компанийнханд халдсан хүмүүсийн шүүх хурал өчигдөр эхэлж, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн 09.00 цагаас үргэлжлэх байв. Гэтэл шүүгдэгчдийг шүүх танхимд авч ирэхдээ зодож, хүчирхийлснээс болж шүүх хурал хойшилжээ.
Энэ талаар шүүгдэгчдийн өмгөөлөгч
-Тусгайгийнхан гэх баг зүүсэн хүмүүс шүүгдэгчдийг зодож дарамталсан байна. Уг явдал хорих ангиас шүүх танхим хүртэл үргэлжилсэн. Шүүгдэгч нар шүүхийн танхимд орж ирэхдээ явж чадахгүй унаж байсан. Тус үйл явдлыг зөвхөн би биш шүүх танхимд байсан алба хаагч нар бүгд харсан гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.