СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гоншэнтэй уулзав

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

“Азийн Давос” гэгддэг Боаогийн “Азийн чуулга уулзалт-2024” жилийн уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гоншэнтэй уулзаж, хоёр орны санхүүгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцжээ.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хоёр талын валют солилцох хэлэлцээрийн хугацааг сунгахад дэмжлэг үзүүлсэнд ноён Пан Гоншэнд талархал илэрхийлсэн юм. Энэ үеэр талуудын хоёр жил тутамд зохион байгуулдаг дугуй ширээний уулзалтаар яригдсан ажил хэрэгч санаачилгууд амжилттай хэрэгжиж буй тухай ярилцаж мөн цаашид төлбөрийн системийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.