СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Тэнгэрлэг Монгол” ТББ-ын тэргүүнийг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцов

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

“Тэнгэрлэг Монгол” гэх төрийн бус байгууллагын тэргүүн Б.Бямба-Очирыг худал мэдээлэл тараасан гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сарын 24-нд “Бямба-Очир Батдэлгэр” нэртэй фэйсбүүк хаяг болон “Тэнгэрлэг Монгол ТББ” пэйж хуудсаар дамжуулан “Сүхбаатар дүүрэг дэх 21 га газрыг тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа олгосон” хэмээн мэдээлэл цацсан аж.

Үүний дараа тус дүүргийн ЗДТГ-ын албан тушаалтнууд “2011 онд буюу 12 жилийн өмнө дүүргийн Засаг даргын захирамжаар ФСУБ гэдэг компанид зуслан болон спортын талбайн зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглуулахаар эзэмшүүлсэн. Мөн тухайн ондоо нийслэлийн Засаг даргын захирамжаар ФСУБ ХХК нь “Инскрешсорос” ХХК-ийг хамтран эзэмшигчээр нэмүүлсэн. Үүнээс хойш нийслэлийн Засаг даргын захирамжаар гурван удаа тус бүр таван жилийн хугацаагаар сунгасан. Хамгийн сүүлд 2022 оны дөрөвдүгээр сарын 26-нд ашиглах хугацааг сунгажээ” хэмээн гэсэн тайлбар өгсөн юм. Түүнчлэн уг мэдээлэл гарсны дараа Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас үзлэг шалгалт хийгээд дурдагдсан талбай нь Санзайн зуслангийн орчин буюу ой модны захаар олгосон 21 га газар. Хашаа хайс, барилга, байгууламж бариагүй. Бут, сөөг, моддыг сүйтгэсэн зүйл гараагүйг мэдээлж байв.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Бямба-Очирт бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэмээн Эрүүгийн хуулийн 13.14-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.

. Түүнчлэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах ёстой гэж хуульчилсны дагуу түүнийг худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаах үүрэг хүлээлгэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.