Завхан аймагт 75 хүүхдийн дотуур байранд гал гаржээ

Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг Хөдрөг багийн Ерөнхий боловсролын сургуулийн 75 хүүхдийн дотуур байранд гал гарчээ.

Гал түймэр цахилгаан хуваарилах самбараас гарч, дотуур байрны ажилчид 30 минут ажиллаж унтраасан болохыг Ерөнхий боловсролын сургуулийн менежер аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Гал өнгөрсөн сарын 31-ний өдрийн 23:30 цагт гарсан бол энэ тухай мэдээлэл онцгой байдлын газарт өчигдөр өглөө 10:50 цагт бүртгэгджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.