СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 долоо хоногийн өмнө

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн ноцтой осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө бүртгэгдсэн юм. Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдорж нь явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон байжээ.

Прокурорын байгууллага уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

-Тээврийн прокурорын газраас Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.И нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.